Sunday, June 28, 2009

Хятадууд ажиллагааны нууц систем боловсруулж эхэлжээ

Бид кибер орчинд байлддаг уран сайхны киног дэлгэцээр хараад арай үгүй байлгүй дээ гэж боддог байж билээ. Гэтэл АНУ, ОХУ, БНХАУ болон Европын улсууд засгийн газрын түвшинд бие бие рүүгээ кибер довтолгоо, кибер тагнуулын үйл ажиллагаа хэдийнээ эхэлчихэж. Өнгөрсөн жилээс Европын улсууд дээрхи үйл ажиллагаанаас хамгаалах системүүдийг боловсруулаад амжилттай туршиж байна. АНУ дээрхи үйл ажиллагаанаас хамгаалах зорилгоор кибер удирдлагын төвийг байгуулан ажилдаа орсон. Учир нь БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн далбаан доор бүлэг киберчид үе үе халдлага хийсэн бөгөөд улс төрчдийн зүгээс "хэн ч хараагүй, юу ч мэдэхгүй" гэсэн зарчимтай хандаж байгаа нь хэрэг бишдэж байгааг илэрхийлж байна. Тэр ч бүү хэл албан бус эх сурвалжийн мэдээллэж байгаагаар Кремлээс цалинждаг бүлэг хакерчид ч үйл ажиллагаа явуулдаг тухай яригдаж байна.

Одоогийн байдлаар мэдэгдэж байгаагаар БНХАУ-ын цэргийнхэн "Килинь" хэмээх системийг үйл ажиллагаанд оруулаад байна. Энэ нь одоохондоо засгийн газрын ба зарим төрийн байгууллагын сервер болон комьпютерийг дотоодын мэдээллийн технологийн (IT) халдлагаас хамгаалж байгаа бөгөөд гадаад орнуудын халдлагаас хамгаалах түвшинд боловсруулагдах юм байна.

Саяхан "Супер-ОС"-ын (ажиллагааны систем) тусламжтайгаар АНУ-ын тагнуулчид конгресстоо Хятадын зүгээс өргөн хэмжээний довтолгоо хийж магадгүй хэмээн мэдээллэсэн бөгөөд АНУ-ын конгрессын дэргэдэх мэдээллийн технологийн хараат бус судлаач Кевин Колеманы 4-р сарын 30-ны өдрийн бичсэн илтгэлд Хятадын "Килинь" хэмээх ажиллагааны систем нь Linux-ийн сайжруулсан загвар бөгөөд 2001 оноос 2007 оны хооронд бүрэн боловсруулагдаж өнгөрсөн жилээс цэргийн байгууллагуудын серверүүдэд суурилуулагдсан хүчирхэг машин болсон гэж тэмдэглэжээ. Мөн дээрх ажиллагааны системээс илүү хүчин чадалтайг боловсруулж магадгүй гэжээ.

Колеманы хэлснээр Linux, Unix и Windows-ийн хамгаалалтын шилдэг системүүдээр хамгаалагдсан АНУ-ын киберсистемүүд ч хамгаалж дийлэхгүй юм байна. Нэгэн үе Хятадын төрийн болон цэргийн байгууллагуудад Microsoft Windows-ийг хэрэглэж байсан.

Мөн дээрх үйл явдалтай зэрэгцээд Хятадын "Dawling" компаний MIPS микро цөмөөр ачаалагдсан Godson 2 процессороо худалдаанд гаргасан нь удахгүй үндэсний комьпютер бүтээхийн эхлэл. Dawling-ийн төлөөлөгчийн мэдэгдснээр Godson процессор дээр суурьласан блейдсервер нь Linux-ийн систем дээр ажиллаж чадах ба худалдааны, эрдэм шинжилгээний болон инженерүүдийн хэрэгцээнд ашиглаж болох юм байна.

2008 оны 9-р сараас эхлэн Хятадын засгийн газар шинэ загварын Godson 2g процессорыг худалдаанд гаргахыг хориглосон ба худалдааны зорилгоор ашиглах AMD, Intel болон Godson 2g-r зөвшөөрсөн байна.

2010-2011 оны хооронд Хятадууд Godson 3 процессорыг үйлдвэрлэх зорилттой байгаа бөгөөд микро цөм нь одоогийнхоос 4 дахин их, процессор бүр нь 1 ГГц-ийн үелзэл дээр ажиллаж эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглагдах юм байна. Хятадуудын мэдэгдэж байгаагаар Godson 3 процессорыг боловсруулах нь Cell процессюрыг бүтээх эхлэл гэж мэдэгдэж байна.

"Та бүхэн өөрсдийн ажиллагааны системийн процессоруудаа сайжруулцгаа, бусад улсууд кибер ертөнцөд даам тоглож байхад хятадууд аль хэдийнээ шатар тоглоод эхэлсэн гэж Колеман нэмж хэллээ.

No comments:

Post a Comment